«Холбоо-Экспокомм» олон улсын 21 дэх үзэсгэлэн Москвад нээгдлээ. Үзэсгэлэн зүй ёсоор нэр хүндтэй болж, холбооны аж үйлдвэр, мэдээлэл, компьютерийн технологийн хөгжлийн ололт амжилтын үзвэрийн хувьд байр сууриа бэхжүүлсэн гэж үзэгсэлэнгийн зохион байгуулагч, оролцогчид ба зочдод Оросын ерөнхийлэгч Дмитрий Медведевийн явуулсан мэндчилгээнд өгүүлжээ. Үзэсгэлэн ШУ-ны боловсруулалтыг оросын эдийн засагт нэвтрүүлэхэд зохих үүрэг гүйцэтгэж байгааг төрийн тэргүүн тэмдэглэжээ. Үзэсгэлэн 5-р сарын 15 хүртэл ажиллана. Оролцогчид нь бүх төрлийн холбооны тоног төхөөрэмж, систем үйлдэврийн төхөөрмж болон оросын ба гадаадын эрдэмтэдийн цоо шинэ боловсруулалттай танилцана.