Оросын кино өрнөн хөгжиг гэсэн 17 дохь наадам Санкт-Петербургад өнөөдөр нээгдэнэ. Энэ нь уриа лоозон төдий зүйл бишээ. Өрнөдийн кино оросын дэлгэцнээ зонхилосны хариуд ийм арга хэмжээ авч байна гэж зохион байгуулагчид нь мэдээллээ. Оросын шинэ 21 кино үзэгч олонд үзүүлнэ. Мөн 30 кино ахин үзүүлэх хөтөлбөрт багтсан. Хотынхан эдгээр кино 9 кинотеатрт үнэ төлбөргүй үзэх юм. Мөн үзэгчид кино зохиогчидтой уулзана. Гарамгай кино найруулагчид болон янз бүрийн үед зохиосон нэрд гарсан хэдэн киноны ойг тэмдэглэнэ. Үзэгчдийн санал хураалтын дүнгээр шилдэг кино, жүжигчдийг дүрдана. Гран-при-г «Үзэгчдийн талархалын шагнал» хэмээн нэрлэжээ.