Байконур сансрын буудлаас энэ сарын 7-нд нисч гарсан «Прогресс» оросын ачаа тээврийн сансрын хөлгөөр янз бүрийн 2,5 тонн ачаа ОУСС-д өнөөдөр хүргэх юм. Дэлхий орчмын тойрог замд станцын хэрэглэх түлш болон интернационалч багийн гурван гишүүнд хүчил төрөгч бүхий баллон, унданы ус, хүнсний бүтээгдэхүүн түүний дотор шинэ жимс ногоо, чихэр боов, төрөл төрөгсөдий нь бэлэг хүргэх юм. Түүнчлэн ил сансарт сансрын нисэгчдийн ажилд туслах «Орлан» хэмээх компьютер бүхий скафандар авчирах юм. Түүнээс гадна шинэ кино, сонин сэтгүүл хүргэх юм. Өнөөгийн «Прогресс» бол жолоодох тоот систем бүхий оросын 3 дахь ачаа тээврийн сансрын хөлөг билээ.