0Мөргөлдөөнд татагдан оролцсон бүх талтай хэлэлцээ хийх замаар л Ойрхи Дорнодын байдлыг зохицуулж болно. ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Нью Йоркод НҮБ-ын АЗ-ийн нээлттэй хуралдаан дээр улс орныхоо байр суурийг тэгж тодорхойлов. Хуралдаанаар Москвагийн бага хурлын төлөв болон хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд нь багтаж болзошгүй асуудлуудыг хэлэлцлээ. Бага хурал бус нутагт хэлэлцээний уйл явцад туслах зорилготой гэж Оросын ГХ-ийн сайд үзэж байна.


0АЗ-ийг энэ сард даргалж бүй ОУ Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах асуудлаар нээлттэй санал шүүмжлэл явуулахыг санал болгосон. Израиль Палестин хоёр гол оролцогчид нь болсон хэлэлцээний үйл явцыг сэргээхийг Москва уриалав. Араб-израилийн зохицуулалтын өөр чиглэлийг урагш ахиулах явдал харилцаа холбоог хэр түргэн сэргээхээс шалтгаална. Энэ нь юуны түрүүнд сирийн ба ливаны чиглэлд хамаатай.


0Сергей Лавров хуралдаан дээр хэлсэн үгэндээ хүч хэрэглэх ажиллагаа гаарч, Газын зурвасын тойрны хямрал гүнзгийрч, израилийн засгийн газрыг эмхлэн байгуулах үйл явц сунжарсаны улмаас хэлэлцээний үйл явцад хоосон зай бий болсон нь Москваг түгшүүлж байна гэв. Сайдын ярьснаар бол хамгийн гол нь улс төрийн үйл явц дэлхийн хамтын нийгэмлэгийн шийдвэрүүд болон мөргөлдөөнд хамрагдсан талуудын тохиролцоог үндэслэх ёстой.


0«Урьд тохиролцсон зүйлийг хүчингүй болгохгүй. Энэ нь юуны түрүүнд хоёр улс зэрэгцэн орших узэл баримтлалд хамаатай. Энэ зөвшөлцөл АЗ-ийн бүх гишүүн болон дэлхийн хамтын нийгэмлэгийн байр суурийг тусган харуулж байна. Урьд олон улсын эрх зүйг үндэслэн тохиролцсон зүйлд тулгуурлан хэлэлцээний үйл явцыг сэргээх нь зарчимт байр суурь юм. Энэ нь Палестинд ч Израильд ч хамаатай. Мөн террорын ажиллагаа, Израилийн буудлага өрдөө улс төрийн асуудлыг шийдвэрлэх хэрэгслийн хувьд хүч хэрэглэхэд хамаатай юм. Түүнчлэн Израилийн сууринг байгуулах ажиллагаанд ч хамаатай «Олон улсын дөрвөн зууч москвагийн бага хурал хийх өдөр хугацааг ойрын үед авч үзнэ. Хөршүүдийн талаархи израилийн байр сууринаас олонхи зүйл шалтгаалж байна. Мөргөлдөөнд хамрагдсан талууд болон дэлхийн хамтын нийлэмлэгээс гадна Лалын бага хурал байгууллага, Арабын орнуудын холбооны төлөөлгчид бага хуралд оролцохыг Сергей Лавров онцлон тэмдэглэв. Мен палестин дотоодын санал зөрөлдөөнийг арилгах эсэхээс олон зуйл шалтгаалж байна. Палсетины ард түмний бүх төлөөлгчидтэй яриа хэлцээ хийвэл зохихийг дэлхийн хамтын нийгэмлэг улам ойлгож байна гэж Оросын ГХ-ийн сайд онцлон тэмдэглэв». Туунчлэн Ойрхи Дорнодод сайн хөршийн харилцаа тогтоох үндэсийн хувьд арабын энх тайван санаачилгыг өргөн дэмжих боллоо. Барак Обамын засаг захиргаа энэ санаачилгыг гадаад улс төрийн номнолдоо нийцүүлэх бодолтой байгаа нь нааштай зүйл гэж Сергей Лавров тэмдэглэв. Москвагийн бага хурал Ойрхи дорнодын байдлыг энх амгалан болгох, зөвшөлцөхөд чухал хувь нэмэр оруулна гэж дэлхийн хамтын нийгэмлэг узэж байна.