Монреальд болж дууссан олон улсын анхны бага хурлыг зөөгч пуужин, хиймэл дагуул бутрах үеэр бий болох дэлхий орчмын тойрог зам дахь хог хаягдал гэгчийн асуудалд зориулав. Канад, Орос, АНУ, Германи, Чех, Франц, Австри, Энэтхэг, Нидерланд улсуудын шинжээчид түүнд оролцлоо. 1–ээс 10 см хуртэл 300 мянга орчим, нэг см хүрэхгүй хэмжээний хэдэн сая объект дэлхий орчмын тойрог замд байна гэж тэд дүгнэв. Олонхий дэлхий орчмын тойрог замд хяналтгүй хөдлөж,сансарын аппаратуудад аюул учруулж байна гэж эрдэмтэд үзсэн. Тэд энэ хурц асуудлыг ирэх онд цаашид хэлэлцэнэ