Рудольф Нуриевын нэрэмжит сонгодог балетийн олон улсын XXII наадам Адольф Аданы зохиосон «Жизель» шидит үлгэрээр Татарстаны нийслэл Казань хотноо нээгдлээ. Мөн балетаар эхлэсэн нь тохиолдлын хэрэг бишээ. Чухам Нуриев Марийн театрын тайзнаа Альберт гүний дурд 1959 онд тоглосон билээ. Жүжгэн бүжиг сонирхогчид «Хүнт нуур», «Нойрсож байгаа дагина», «Спартак», «Баядерка» , «Дон Кихот», «Далайн дээрэмчин» гээд манай болон гадаад орнуудын сонгодог бүтээлүүдийг сарын тууш үзэх юм. Энэ удаагийн наадмыг Сергей Дягилев Парист оросын улиралыг нээсний 100 жилийн ойд зориулжээ.