«Спирит» америкийн Ангарагаа явагч энэ гаригаар явах үеэр хөвсгөр хөрсөнд нь шигдэв. Машины дугуй хий эргэж, хөрсөнд нь дарагдав. Энэ асуудлын шийдвэрийг эхлээд дэлхий дээр сургуулилна гэж багажийн хөдөлгөөнийг жолоодох Калифорни муж улсын Пасадин дахь тийрэлтэт хөдөлгөөний лабораторийн мэргэжилтнүүд өчигдөр мэдээллээ. «Спирит» Ангараг гариг дээр 2004 оны 1-р сарын 3-нд буужээ. «Оппортьюнити» хэмээх адилхан багаж Ангараг гаригийн сөрөг талд түүнээс хойш гурван долоо хоног өнгөрсний дараа буусан билээ. Эдгээр хоёр багаж төлөлвлөгөөний дагуу 3 сар ажиллах байсан боловч өнөө болтол ажилласан.