АНУ-ын ерөнхийлэгч Барак Обама Афганистан дахь цэргийнхээ командлалыг солих тухай БХ-ын сайд Роберт Гейтсийн зөвлөмжийг дэмжив. Пентагоны тэргүүн Афганистан дахь америкийн ба НАТО эвслийн цэргийн командлагч генерал Дэвид Маккирнаныг огцоруулахаар шийдвэрлэжээ. Хошууч генерал Стэнли Маккристал Афганистан дахь америкийн 45 мянган цэрэг болон тус улсад аюулгүй байдлыг хангахад туслах олон улсын хүчний бүрэлдэхүүнд орсон НАТО эвслийн орнуудын 32 цэргийн бүлгийн командлагч болно. АНУ-ын ерөнхийлэгч асан Жорж Буш огцросон Маккирнаныг командлагчаар өнгөрсөн оны 1-р сард томилсон билээ. Тэрээр Афганистанд зэвсэгт хүчийг зузаатгах санал дэвшүүлж, америкийн цэргийг энд бараг хоёр дахин нэмэгдүүлж амжсан билээ.