Ойрхи Дорнодын асуудлаархи олон улсын бага хурлыг Москвад энэ онд зарлан хуралдуулах тухай ОУ-ын саналыг НҮБ-ын АЗ дэмжлээ. Оросын санаачилгаар өчигдөр зарлан хуралдуулсан хуралдааны дүнгээр АЗ-ийн даргын хийсэн мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Түүнчлэн АЗ-ийн гишүүд Израиль, Палестин хоёр улс энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг батлав. Тусгаар Палестин улс цогцлон байгуулах зарчмаас татгалзаж, ойрхи дорнодын зохицуулалтын талаархи үрьдын байр сууриа хянан үзэж болзошгүй гэж Израилийн удирдлага ерөнхий сайд Биньямин Нетаньяху засгийн эрхэнд гарснаас хойш мэдэгдсэн билээ. ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мөн байр суурийг шүүмжлэв.