«Евровидение-2009» хөгжмийн тэмцээний анхны шигшээ тоглолт Москвад өнөөдөр «Олимпийский» спортын цогцолборт болж, шөвгийн тэмцээнд оролцох 10 дуучныг шалгаруулна. Дэлхийн 18 улс тухайлбал Черногори, Чех, Бельги, Белорус, Швед, Армени, Андорр, Швейцар, Түрк, Израиль , Болгар, Исланди, Македони, Румын, Пинланди, Португали, Мальт, Босни ба Герцоговин орнуудын төлөөлөгчид концертод оролцож тоглоно. Энэ онд нэвтрүүлсэн санал хураалтын шинэ дурмээр үзэгчид SMS болон утасаар шөвгийн тэмцээнд оролцох 9 дуугин, шүүгчид нэгэн оролцогчийг шилэн авах юм. Үзэгчид «Евровидение -2009» тэмцээний бэлэгдэл шидит шувууны тухай оросын ардын үлгэрийг үндэслэсэн яруу сайхан шоу харах юм. Шидит шувуу дээрээс тайзнаа бууна. Нийт 42 улсын төлөөлөгчид тэмцээнд оролцож байна. «Мамо» дууг дуулах украины дуучин эмэгтэй Анастасия Приходько ОУ-ыг энэ онд төлөөлж байна. Оросын дуучин Дима Билан өнгөрсөн оны тэмцээнд түрүүлсний ачаар манай орон «Евровидение»-г анх удаа хүлээн авч байна.