Орос Японы бус нутгуудын хамтын ажиллагааны хөгжил үрьдын үеэс Москва Токио хоёрт үлдээсэн нарийн түвэгтэй асуудлуудыг шийдвэрлэх нааштай үүр амьсгалыг бүрдүүлэхэд туслана гэж Оросын ерөнхий сайд Владимир Путин Токиод хоёр орны бус нутгуудын засаг дарга нарын бага хурал дээр хэлсэн үгэндээ мэдэгдэв. Хамтрасан төслүүдийг хэрэгжүүлсний ачаар ажлын орон тоо нэмэгдэж байна. Энэ нь өнөөгийн хямралт нөхцөлд нэн чухал гэж тэрээр хэллээ. Путин засаг дарга нартай уулзсаныхаа дараа орос-японы эдийн засгийн чуулга уулзалтад оролцов. Тэрээр ОУ-д түүхий эдийн нөөцийг ахин боловсруулах, Номхон далай руу нефтийн хоолойн 2 дахь ээлжийг тавих түүнчлэн Сочид 2014 оны зун болох Олимпийн наадмын барилга байгууламж барихад оролцохыг японы бизнес эрхлэгчдийг урив. Путин эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэхээр Японд өчигдэр хүрэлцэн очлоо. Нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлэх талаар энэ удаад ахиц дэвшил гарахгүй байхыг ерөнхий сайд айлчлалынхаа өмнө мэдүүлэв.
«Евровидение