Авилгалд цохилт өгсөн тухай мэдээ оросын янз бүрийн бүс нутгаас ирээд байна. Авилгатай хийх тэмцэл төрийн бодлогын урьтлал чиглэлийн нэг боллоо. Цагдан сэргийлэх хүчний хошуучийг Москвад пүрэв гаригт 200 мянган долларын хахууль авах үеэр нь зуучтай нь хамт саатуулав. Тэд пүүсийн үйл ажиллагааг шалган байцаахаа больж, компьютерийн техник, баримт бичгүүдийг нь буцаасны хариуд ийн хэмжээний хөрөнгө өгөхийг үйлдвэрлэл эрхлэгчдээс шаарджээ. Тусгай албад Астрахань хотноо хамтрасан ажиллагааг амжилттай явуулсан тухай цэргийн хууль сахиулах байгууллагын төлөөлөгч бас пүрэв гаригт мэдээлэв. Каспийн тэнгисийн бух онгоцнуудын дэд командлагч тус хотод хахууль авахыг оролдсон үеэр мөн саатуулжээ. Оросын европын хэсгийн тевд орших Кострома мужийн 13 сая рубль хахууль авсан хоёр түшмэлийг 7 ба 5 жилээр шоронд хорив. Олон баримтын нэг хэсгийг дээр дурдлаа. Авилгалтай хийх тэмцлийг Орост өнгөрсөн онд бүх чиглэлээр чангалсан гэв. Ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Сергей Нарышкины мэдэгдсэнчлэн авилгал манайд их гаарсан. Тэсвэрлэх аргагүй байна. Төрийн тэргүүн авилгалын эсрэг тусгай төлөвлөгөөнд гарын үсэг зурав. Энэ нь эдийн засгийг бусниулж, нийгмийг завхруулж буй хүнд өвчин гэж ерөнхийлөгч үзэж байна. Авилгалын эсрэг багц хуулийг батлав. Оросын стратегийн боловсруулалтын төвийн удирдагч Владимир Южаков авилгалтай тэмцэх арга хэмжээг улам хатуу болгох зарим алхамыг хөндөн ярихдаа, “Юуны түрүүнд орлогын мэдүүлгийн уг чанарыг шалгана. Мэдээжээр мэдүүлгийн үнэн магадыг, мөн орлогын эх сурвалжийг шалгах юм. Энэ нь анхны алхам билээ. Түүнээс гадна хувийн ашиг сонирхолтой нь холбоотой үйлдвэр, пүүс, байгууллаын талаар ямар нэг шийдвэр гаргахыг түшмэдэд хатуу хориглох хэрэгтэй гэлээ. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев дэлхийн 2-р дайны ахмад дайчдыг Кремльд пүрэв гаригт хүлээн авч уулзаж, “Авилгалтай хийх тэмцлийг хяналтдаа авна” гэж амлав.