Холбооны зөвлөлийн олон улсын хэрэг эрхэлсэн хорооны дэд дарга Василий Лихачёв манай радио станцад өгсөн ярилцлагдаа, “Дмитрий Медведевийн ерөнхийлөгчийн алба хашсан анхны жилийн гадаад улс төрийн үйл ажиллагааг дүгнэв. “Дмитрий Медведев дэлхийн хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолыг ерөнхийд нь харгалзаж, улс орныхоо ашиг сонирхолыг хангах «гурван Д» хэмээх томьёоллыг мэдэгдлээ. Доверие (итгэл), диалог (яриа хэлцээ), действие (үйлдэл) зэрэг гурван уг Д усгээр эхэлдэг. Энэ томьёоллыг олон улсын хэмжээнд хэрхэн хэрэгжүүлсэн бэ? гэвэл хэдэн чиглэл онцгой чухал болсон. Маш чухал гурван зүйлийг дурдмаар байна. Юуны турүүнд ерөнхийлөгчийн удирдлагаар оросын гадаад бодлогын шинэ үзэл баримтлалыг боловсруулсан. Энэ баримт бичиг хоёр ба олон талт дипломат ажиллагааны хүрээнд манай орны гадаад улс төрийн практик чиг бодлогыг тодорхойлж байна. Европын бүс нутгийн аюулгүй байдалд хамаатай Медведевийн санаачилга нэн чухал 2 дахь зүйл юм. Медведев Берлинд 2008 оны 6-р сарын 5-нд Бундестагт хэлсэн үгэндээ, “Евроатлантын аюулгүй байдлын системийн тухай шинэ гэрээ байгуулах санал дэвшүүлэв. Европын элит энэ саналд эхлээд гутрангүй хандсан бол одоо олон чуулга уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орж байна. Эдүүгээ энэ үзэл баримтлалыг авч үзэх, хуримталсан нааштай туршлагыг харгалзан хэрэгжүүлэх асуудлыг авч үзэж байна. Оросын ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санал зөв зүйтэй болохыг Өвөр Кавказад 2008 оны 8-р сард болсон хэрэг явдал өөрөөр хэлбэл Өмнөд Осетийн ард түмний эсрэг Саакашвилийн дэглэмийн улс төр цэргийн түрэмгийлэл нотлон харуулсан” гэж Василий Лихачёв хэллээ. Ерөнхийлөгч дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямарлаас гарах санал механизмыг сүүлийн 6 сард дэвшүүлсэн нь 3 дахь чухал зүйл билээ. Эдгээр санал Вашингтон, Брюсселийн эрх баригчдаас дэвшүүлсэн саналуудад нийцсэн нь маш чухал юм. Хямралаас гарах шинэ шийдвэрийг хайх талаар Орос олон улсын эдийн засгийн ЕС журмыг бэхжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж байгаа улс болсоныг хэлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн эхний жилийн үйл ажиллагаа үр дүнд хүрч агуулга төгөлдөр боллоо. Ерөнхийлөгч ГХЯ, парламент, нийт олны дэмжлэгээр ОХУ-ын үндэсний ашиг сонирхолыг бүрэн хангана гэдэгт итгэж байна гэж Василий Лихачёв тэмдэглэн хэллээ.