Орос Хятад хоёр улс нийтийн хил орчимд хүрээлэн буй орчин хамгаалах хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Амар мужийн засгийн газрын төлөөлөгчид хятадын Хэйхэ хотод айлчлах үеэр ийнхүү тохиролцсон байна. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов эл сэдвийг үргэлжлуулэн бичихдээ, “Талууд усны чанарт хамтран мониторинг хийх асуудлаархи хэлэлцээний явцад усны сорьц авах орос-хятадын хамтрасан арга хэмжээний өдөр хугацааг уялдуулан зохицуулав. Ийм ажил урьдын адил Амар голд Благовещенск. Хэйхэ хоёр хотоос доош Гродеково суурин орчимд хийх юм. Оросын талаас Амар мужийн ус цаг уурын судлал, хүрээлэн буй орчны мониторингийн төвийн мэргэжилтнүүд, хятадын талаас Хэйхэ хотын усны чанарыг шалгах төв станцын мэргэжилтнүүд үйл ажиллагаанд оролцоно. Түүнээс гадна хоёр орны хилийн албадын төлөөлөгчид оролцох юм. Хэлэлцээний дүнгээр Амар мужийн байгалийн нөөцийн яам болон Хэйхэ хотын хүрээлэн буй орчин хамгаалах удирдах газрын хооронд найрсаг хэлхээ холбоо тогтоох тухай протоколд гарын үсэг зурлаа. Оросын байгаль орчин хамгаалах байгууллага, экологчид Амар болон Хятадтай хил залгаа нутаг дахь цутгалын усны чанарт гойд анхаарал тавьж байна. Хятадад 2005 онд Сунгари голыг аюултай бохирдуулсан хэрэг явдал оросын нийт олны сэтгэлийг их түгшээснийг дурдая. Зилинь хотын нефть химийн заводын осолын уршгаар голын усанд бензолын 100 тонн гаруй нийлэг нэвтрэсний уршгаар орос-хятадын хилийн хоёр талд өргөн уужим нутгийн экологид аюул учирлаа. Эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа нөхцөлд экологи хятадын дотоодын байдал төдийгүй БНХАУ хөрш зэргэлдээ орнуудтай харилцааг өв тэгш хөгжүүлэх маш чухал хүчин зүйл болж байна гэж шинжээчид тэмдэглэв. Хятадын эрх баригчдаас осолын халуун мөрөөр яаралтай арга хэмжээ авсанаас гадна ийн хэрэг явдал цаашид давтагдахаас сэрэмжлэх урт хугацааны зохих ёсоор санхүүжүүлэх хөтөлбөрийг батласныг дурдая. ОХУ БНХАУ хоёр хил дамнах усан байгууламжийн усыг хамгаалж оновчтой хэрэглэх тухай хоёр талын хэлэлцээрт өнгөрсөн оны эхээр гарын үсэг зурсан. Байнга шалгалт хийж, хожмын бохирдуулалтыг оролцуулан мэдээлэл солилцох, түүнчлэн осолоос хамтран сэрэмжлэх, уршгий нь арилгахаар баримт бичигт заажээ. Хоёр орны хянан шалгах байгууллагууд хил орчмын бүс нутгийн хүрээлэн буй орчин хамгаалах ажилд оролцож байна. ОХУ-ын хянан шалгах танхимын тамгын газрын удирдагч Сергей Шахрай “Оросын дуу хоолой” радиод жич ярилцлага өглөө. Тэрээр ярихдаа, “Оросын тал хил орчмын бүсийн экологийн хүрээнд БНХАУ-ын хянан шалгах байгууллагуудтай хамтран ажиллахаар тохиролцсон нь чухал юм. Бид зэрэгцээ явуулах хянан шалгах ажиллагаанд оролцох эрх мэдэлтэй. Оросын талаас хил орчмын бүсийн экологид чиглүүлэх хөрөнгөө зарцуулалтыг хянаж байна. Хятадын талаас мөн адил арга хэмжээ авдаг. Хүрээлэн буй орчин хамгаалах талаархи оновчтой бодлого хоёр орны стратегийн түншлэлийг амжилтай хөгжүүлэх нэн чухал болзол болох нь эргэлзээгүй гэлээ. Оросыг БНХАУ-тай Амар голоор залгах хил 3500 км-ээс давсаныг дурдая. Иймээс Орос Хятад хоёр улсаас усан экологийн системийг хадгалж сэргээхэд хамтран анхаарал халамж тавих ёстой. Энэ салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь орос-хятаджын хилийн дагуух бүс нутгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх болон энд усан нөөцийг хадгалахад чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл энэ салбарт хоёр талын хамтын ажиллагаа өнөө, ирээдуйд ашиг тустай юм.