“Сухой Супержет 100” бүс нутгийн зорчигч тээврийн анхны нисэх онгоцыг Армяны “Армавиа” нисэх компанид худалдана. “Сухой иргэний нисэх онгоцууд” компанийн олон нийттэй харилцаа тогтоох газрын захирал Ольга Каюкова өнөөдөр энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдэв. Түүний хэлснээр энэ загварын нисэх онгоцыг сүүлчийн шатанд угсарч байгаа бөгөөд удахгүй захиалагчид хүргэх гэнэ. “Сухой” компани “Супержет-100” нисэх онгоц бүтээх 100 орчим захиалга авчээ. Орос улсад бүтээсэн шинэ нисэх онгоц дээд зэргийн тохиолог, хэмэнэлттэй, дуу чимээ хамгийн баг зэргээр бусад нисэх онгоцноос ялгарч байна. Автомат горимд оновчтой нислэг үйлдэх, тохиолдлын алдаа гаргахаас нислэгийг удирдах систем хамгаалагдсан тул түлш хэмнэж, нислэгийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж байна.