Гүржид өнөөдөр НАТО-ийн цэргийн сургалтын идэвхтэй мөч эхэлж байна. Үүнд 5-р сарын 6-нд бэлтгэж эхэлсэн юм. “Энх тайвны төлөөх түншлэл” хөтөлбөрийн хүрээнд болж байгаа сургалт штабын болон хээрийн хоёр үе шаттай сарын эцэст болно. Гүрж улс өнгөрсөн оны 8-р сард Өмнөд Осетид халдан довтолсны дараа НАТО гүржийн нутаг дэвсгэрт цэргийн сургуулилт хийж байгаа нь нутаг дэвсгэрийн маргааныг давтан хүч хэрэглэн шийдэх Тбилисийн дэглэмийг өөгшүүлж байна гэж Орос улс үзэж байна. “Энх тайвны төлөөх түншлэл” хөтөлбөрт оролцогч орнуудаас Армени, Казахстан, Молдави, Серби, Швейцари, НАТО-ийн гишүүн Латви, Эстони улс Гүржид болж байгаа НАТО-ийн сургалтад оролцохоос татгалзжээ.