Хоёр орны ерөнхий сайд нарын тохиролцсоноор Орос улсаас хөдөө аж ахуйн техникийн эхний хэсгийг Монгол Улсад нийлүүллээ. Хаврын тариалалтыг цаг тухайд нь явуулахад шаардлагатай 19 нэгж хөдөө аж ахуйн техник нийлүүлж эхэллээ. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин, Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр нар өнгөрөгч 3-р сард тохиролцсоны дагуу “Росагролизинг” компани Монгол Улсад хаврын тариалалтад зориулж 295 трактор, хөрс боловсруулах 170 нэгж тоног төхөөрөмж, үр тариа цэвэрлэгч 300 нэгж техник, 8 мянган тонн буудайн үр, 5 мянган тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон гэж Орос улсын Хүнс хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник мэдэгдэв.