Рудольф Нуреевын нэрэмжит сонгодог бүжгэн жүжгийн олон улсын 22 дахь наадам Орос улсын Татарстаны бүгд найрамдах улсын Казанид өнөөдөр нээгдэж байна. Оросын аугаа бүжигчний гялалзаж байсан бүжгэн жүжгийг үзэгчид сонирхоно. Тухайлбал Чайковскийн “Хунт нуур”, “Унтаж буй гоо бүсгүй”, Хачатуряны “Спартак”, Аданы “Корсар”, “Жизель”, Минкусын “Баядерка” зэрэг бүжгэн жүжиг юм. Орос улсын болон бусад орны бүжигчид бүжиглэнэ. Бүжгийн баяр 5-р сарын 22-нд гала концертоор өндөрлөнө. Нуриевийг өөрийн давтагдашгүй өнгө аяс бүрдүүлсэн бүжгийн бурхан, бүжгэн жүжгийн түүхийн бэлэг тэмдэг гэж үздэг. Тэрээр ер бусын эрч хүчтэй, яруу тод хөдөлгөөнөөр үзэгчдийн зүрх сэтгэлийг эзэмдсэн юм. Нуриев хэд хэдэн сонгодог бүжгэн жүжиг тавьсан авьяастай найруулагч билээ. Рудольф Нуриев 1961 онд Парис хотод аялан тоглолт хийж, нутаг буцахаас татгалзсан бөгөөд 1993 онд нас баржээ.