Москва хотноо “Евровидение-2009” олон улсын уралдаан албан ёсоор нээгдлээ. Өнгөрсөн жилийн уралдаанд түрүүлсэн хүмүүс концертод ая дуугаа өргөлөө. Украины дуучин Руслан, Израилийн Дана Интернэйшнл, оросын дуучин Дима Билан нар дуулав. Дима Билан өнгөрсөн жилийн уралдаанд түрүүлж, эх орондоо “Евровидение” олон улсын уралдааныг зохион байгуулах эрх авсан билээ. Орос улсын телевизийн бүх сувгаар 42 орны төлөөлөгч оролцох уралдааныг дамжуулна. Орос улсыг 22 настай Анастасия Приходько “Мамо” дуугаар төлөөлнө. “Евровидение-2009” уралдааны хоёр шувтарга, шувтарга 5-р сарын 12, 14, 16-нд болно.