0Флорида дахь сансрын буудалд багийн долоон гишүүнтэй “Атлантис” хөлгийг хөөргөх бэлтгэл ажил дууслаа. Өнөөдөр хөлгийг хөөргөнө. Тэд Сансарт 1990 оноос хойш байгаа “Хаббл” тойрог замын дуран авайн тоног төхөөрөмжийг солино. Дуран авай 2014 он хүртэл ажиллах тоног төхөөрөмжөөр солих юм. Энэ дуран авай олон улсын сансрын станцын тойрог замаас нэлээд дээгүүр 560 км гаруй өндөрт нисдэг. Тэнд сансрын хог хаягдалтай мөргөлдөх магадлал өндөр тул “Атлантис” хөлгийнхөн нэлээд эрсдэлтэй даалгавар гүйцэтгэнэ.