Австрийн нацистуудын хорих анги байсан газар босгосон “Маутхаузен” дурсгалын цогцолборын ням гаригт болсон гашуудлын ёслолд Орос улс зэрэг 50 орчим орны төлөөлөгч оролцов. Фашистууд тэнд 125 мянга орчим хүнийг тарчлааж, цаазалснаас 32 мянга нь зөвлөлтийн иргэн байжээ. ОХУ-аас Австрид суугаа элчин сайд Станислав Осадчимын тэргүүлсэн оросын төлөөлөгчид “оросын банзан байшин” нэртэй газар зөвлөлтийн хоригдлуудын дурсгалд цэцэг өргөв.