Орос улсын ерөнхий сайд В.Путин өнөөдөр Комсомольск-Амураас алс дорнодод хийх 3 өдрийн айлчлалаа эхэлж байна. Тэнд тэр орон нутгийн удирдлагатай Орос улсын Алс Дорнодод хөлөг онгоцны салбарыг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Дараа нь ерөнхий сайд Японд айлчилна. Тэрээр Токио хотноо тус улсын удирдлага, бизнес эрхлэгчидтэй уулзаж, 2003 онд байгуулсан шинжээчдийн байгууллага болох Ухаантнуудын зөвлөлийн хуралд оролцоно. Москва хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцааны асуудалд тэргүүн зэргийн анхаарал хандуулах бодолтой байна гэж В.Путин орон нутгийн хэвлэлд өгсөн ярицлагадаа дурдав. Орос улсын засгийн газрын тэргүүн лхагва гаригт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ирнэ.