БНАСАУ Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талт хэлэлцээнээс дангаар гарахаар шийдвэрлэсэнд харамсаж байна гэж ерөнхий сайд Владимир Путин Токиод айлчилж эхэлэхийнхээ өмнө японы хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагдаа тэмдэглэв. БНАСАУ НҮБ-ын АЗ-еес хиймэл дагуул бүхий умард солонгосын пуужинг хөөргөснийг буруушасан мэдэгдэл гаргаснаас хойш дээр шийдвэрээ зарлан мэдээлсэн. Путин зургаан талт хэлэлцээг сэргээхийн төлөө байна. Хэлэлцээ нааштай дунд хүрэхээ практик хэрэг дээр харуулсан. Түүнийг бататгаж, сэтгэл дэндүү хөдөлгэлгүй яриа хэлцээнд буцах хэрэгтэй гэж оросын ерөнхий сайд үзэж байна. Өнөөгийн байдлаар завшиж бус нутгийн байдлыг тогтворгүй болгох эсвэл зэвсэглэлээр хөөцөлдөж эхлэх нь зохисгүй хэрэг гэж тэрээр тэмдэглэв. Ийнхүү ажиллагаа ноцтой алдагдал болж асуудлын шийдвэрийг ердөө мухардмал байдалд оруулж мэднэ гэж Путин онцлон тэмдэглэлээ