ОУ АНУ-тай харилцах харилцааг америкийн ПДХ систем болон СДЗ-ийн асуудалтай холбон үзнэ гэж оросын ерөнхий сайд Владимир Путин Токиод айлчилж эхлэхийнхээ өмнө японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Ямар ч аюулаас хамгаалах «шүхэртэй» тал бүхнийг хийж чадна гэсэн хуурамч үзэлд автаж мэдэх нь шинжээч биш ерийн хүнд ч ойлгомжтой гэж тэрээр хэлэв. Ийн талын ажиллагаа улам түрэмгий болж, олон улсын сөргөлдөөн аюултай хэмжээнд хүрнэ. Москва СДЗ-ийн тухай гэрээний үйл ажиллагааны хугацаа энэ онд дуусахыг харгалзан эдгээр асуудлын шийдвэрт буцаж шинэ хэлэлцээр байгуулахад бэлэн. Эхний үеийн хэлэлцээ Москвад 5-р сарын 18-20-нд хийнэ. Путин Орос АНУ-ын хоорондын харилцааны байдлыг тодорхойлохдоо америкийн өнөөгийн засаг захиргаа нааштай үйл явцыг эрчимжүүлж хоёр талын хэлхээ холбоонд гарсан зохисгүй зүлийг зогсооно гэдэгт найдаж байна гэлээ. Вашингтоноос зэвсэг хураах асуудлыг оролцуулан нааштай дохио ирээд байна гэж Путин тэмдэглэв.