0Орос Япон хоёр улс нутаг дэвсэрийн асуудлыг яаралгүй, бие биедээ зэмлэл тулгаж мухардмал байдалд оруулалгүй шийдвэрлэх ёстой гэж ерөнхий сайд Владимир Путин үзэж байна. Тэрээр Токиод айлчилж эхлэхийнхээ өмнө японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагдаа энэ тухай мэдэгдлээ. Японы засгийн газар байр сууриа бүрэн төгс тод тодорхойлоогүй учир ямар нэг саналыг одоогоор тайлбарлаж чадахгүй гэж Путин тэмдэглэв. Тэрээр хоёр орны шинжээч, дипломат ажилтнуудад ажиллах боломж өгөхийг санал болгов. Ямар ч асуудлыг шийдвэрлэхэд туслах итгэлцлийн уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд эдийн засаг, нийгэм, соёл , хүмүүнлэгийн хэлхээ холбооны хүрээнд улс дундын харилцааг хөгжүүлэх нь чухал гэж Путин хэллээ. Москва японы компаниудыг оролцуулж болом бус нутгийн хэдэн төслүүдийг санал болгоно гэж Оросын ерөнхий сайд тэмдэглэн хэллээ.