Валерий Гергиев өнгөрсөн зууны оросын гарамгай хөгжмийн зохиолчдын бүтээлээр Москвад Улаан өндөгний баярын 8 дахь наадмыг дуусгав. Гарамгай удирдаач Сергей Прокофьевын «Золушка» балетийн нэг хэсэг болон Дмитрий Шостаковичийн 11 дэх симфони, Родион Щедриний төгөлдөр хуурын 5 дахь кронцертыг наадмын хөтөлбөрт оруулсан байна. Марийн театрын симфони найрал хөгжим ба шинэ үеийнхний гарамгай төгөлдөр хуурч Денис Мацуев нэрд гарсан удирдаачтай хамт Москвагийн олон улсын хөгжмийн ордонд тоглов. Улаан өндөгний баярын наадмын хүрээнд 100 концерт оросын ба гадаадын 29 хотод тоглосон байна.