«Евровидение -2009» олон улсын дууны 54 дэх уралдаан оросын нийслэлд өнөө орой москвагийн цагаар 21 цагт эхлэнэ. Янз бүрийн орны сая сая хүмүүс оросын нийслэлээс шууд нэвтрүүлэх асар  том шоуг үзүүлэх юм.
Орос «Евровидение» тэмцээнийг анх удаа хүлээн авч байна. «Бид энэ үйл явдалд бүүрьтай бэлтгэл хийсэн» гэж оросын талаас тэмцээний гол зохион байгуулагч болсон оросын телевизийн 1-р сувгийн ерөнхий захирал Константин Эрнст хэллээ.
«Евровидение» уралдааныг Москвад зохион явуулахыг бид их хүссэн. Ингээд оролцогчид нь энд цугларлаа. Тэмцээнд оролцож түрүүлсэн эсвэл оролцох боломжтой байсан бүх дуучин эндээс баяр баясгалантай буцаж, хотод ахин очихийг хүсвэл бидний гол зорилт биелэгдсэн хэрэг болно гэж Константин Эрнст хэллээ.
«Москва бол европын аугаа их хот болон бид орчин цагийн моодыг дагаж буй хүмүүс гэдгийг харуулах талаар бүхнийг хийж байна гэж Эрнст тэмдэглэн хэлэв. Европын нэрд гарсан уралдаан оросын нийслэлд үрьд үзэгдээгүй өргөн цар хүрээтэй болно. Жишээ нь үрьдчилсан тооцоолтоос харахад төсөв нь Белградад өнгөрсөн онд болсон «Евровидение» уралдаан илүү их байна. Өнгөрсөн онд 24 сая евро зарцуулсан билээ. «Олимпийский» асар том концерт-спортын цогцолборыг, орчин цагийн супер тоног төхөөрэмжээр тоноглоход ихээхэн хэмжээний хөрөнгө зарцууллаа. Хагас шигшээ, шөвгийн уралдаан чухам энд болох юм.  42 орны төлөөлгчид оролцоно шуу. Францын эстрадын од Патрисия Каас, Норвегийн дучин Александр Рыбак, Түркийн Хадисе, грекийн жүжигчин Сакис Рувас нар түрүүлэх боломжтой байна гэж үзсэн.
Мэргэжлийн шүүгчид энэ онд анх удаа телевизийн үзэгчидтэй хамт түрүүлэгчийг шилэн авах юм. Оросын нэрд гарсан дуучин продюсер Филипп Киркоров шүүгчдийг тэргүүлж байна. Дашрамд ярихад тэр мөн тэмцээнд тухайн үед оролцсон. «Евровидение» тэмцээний дүнг урьдчилан харахын аргагүй гэж Киркоров үзэж байна.
«Энэ нь гэнэтийн явдал болдог тэмцээн. Юун ч болж мэднэ. Надаас шалтгаалах бүхнийг дуртайяа хийнэ. Энэ үед маш олон орон соёлыг нэгтгэх «Евровидение» тэмцээний онцгой таатай уур амьсгалыг бүрдүүлэхэд туслана. Энэ нь хамгийн шилдэг дуучныг шалгаруулах бидний олимпийн наадам, бидний олимпийн хөгжмийн наадам юм» гэж Филипп Киркоров хэллээ.
22 настай Анастасия Приходько Оросыг тэмцээнд төлөөлөх юм. Тэр Константин Мелазейн зохиосон «Мамо» дууг дуулна.