Гүржийн сөрөг хүчин хэдийд шууд хэлэлцээ сэрэг хүчинтэй хийж эхлэхийг өнөөдрийн 17 цагаас наана зарлан мэдээлэх шаардлага ерөнхийлэгч Михаил Саакашвилид тулгав. Тибилисид өчигдөр цуглаанд оролцсон олон мянган хүнээс ийм шаардлага тавьжээ. Уулзалт ойрын нэг-хоёр адар хийхгүй юм бол Саакашвили ямар ч яриа хэлцээ хийхийг хүсэхгүй байгааг нотлоно гэж гүржийн парламентын дарга асан Нино Буржаназе мэдэгдлээ. Сөрөг хүчин ерөнхийлэгчийг огцоруулахыг шаардаж эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн бүр нэг сарын турш явуулж байна. Ерөнхийлэгч хүнийг эрхийг бүдүүлгээр зөрчиж, улс орноо эдийн засгийн хямралд нэрвэгдүүлсэн гэж сөрөг хүчний төлөөлгчид узэж байна.