Ялалтын баярын өдөрт зориулсан 3000 орчим арга хэмжээг ОУ-д зохион явууллаа. 4 сая гаруй хүн цуглаан жагсаал болон өөр арга хэмжээнүүдэд оролцов. Оросын хүн ам гитлерийн фашизмын эсрэг байлдаанд амь үрэгдэгсдийн дурсгалыг нэг минут дуугүй зогсож ёслон хүндэтгэв. Баярын галын наадам Москва болон оросын бусад олон хотод өчигдөр орой боллоо. ОУ Эх орны их дайныг санан дурсаж, олон улсын аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэж ерөнхийлэгч Дмитрий Медведев Москвад Ялалтын баярыг тохиолдуулан хийсэн дайллага дээр мэдэгдэв. Тэртээх дайны сургамжийг санаж, хэрэг явдлыг давтуулахгүйн тулд бололцоотой бүхнийг хийхийг тэрээр уриалав.