Дэлхийн хоёрдугаар дайнд фашист Германыг ялсаны 64 жилийн ой 5-р сарын 9-нд болж байна. “Хүрэн тахлыг” ялсан нийтийн ялалтад энэ тулаанд 27 сая хөвгүүд охидынхоо амийг алдсан Орос улс, хуучин ЗХУ-ын бусад бүгд найрамдах улсуудын ард түмэн үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Тэд гитлерийн знадлчидтай бараг 4 жил хийсэн хүнд хэцүү дайнд тусгаар тогтнолоо хамгаалсан төдийгүй, Европын олон орны ард түмнийг чөлөөлсөн. Гитлерийн эсрэг эвслийн орнууд нийтийн ялалтад их хувь нэмэр оруулсан. Тэдний хосгүй чрмайлтын дүнд 1945 оны тавдугаар сард Берлинд фашистын Германи үг дуугүй бууж өгөх актад гарын үсэг зурлаа. Тэгээд л бид энэ өдөр 64 дэх удаагаа аугаа их ялалтыг байлдан олсон фронт, ар талын амад дайчдыг хүндэтгэж, тулалдааны талбарт амь үрэгдсэн цэргүүд, дайн, фашизмд нэрвэгдсэн энгийн хүмүүсийг эмгэнэн дурсаж байна. “Оросын дуу хоолой” радио компани “Нэг минут номхон зогсох” нэвтрүүлгээ эхэллээ. Энэ мөчид Москвагийн Улаан талбайд “Тэртээх аугаа жилүүдэд мэхийн ёслоё” ёслолын хөтөлбөр болж байна. Оросын №телевизийн бүх сувгаар Кремлийн хананы урд орших Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө буюу ялалтад зориулсын гол дурсгалын газар дахь мөнхийн галыг харуулдаг. Мөнхийн гал… Энэ гал салхинд бөхдөггүй. Бороонд унтардаггүй. Цагийн аяст бөхдөггүй. Мөнхийн гал дүрэлзэх нь мөнхийн дурсгал, үүрдийн журамт үүрэг, ачийг талархах сэтгэлийг тусгана. Үрэгдэгсдээ үлдэгсэд нь дурсана. Энэ галын гэрэлд бид эмгэнэн гашуудаж, хайрлахын гэрэл гэгээнд амь үрэгдэгсдийн нэр туяарна. Манай оронд дайнд төрөл төрөгсдөө алдаагүй нэг ч айл байхгүй. Гамшиг дайраагүй айл нэг ч үгүй. Бид энэ өдөр фронтод дайсантай тулалдаж, партизаны отрядад тулалдаж, ар талд хөдөлмөрлөж, ялалтын төлөөнөө хүч чадал, эрүүл мэнд, амь насаа зориулсан бүхний дурсаж байна.  Ахан дүүгийн ёс, оуюн санааны барилдлагыг бататгахаар нийтийн эх орон дэлхий хэмээх гаригийн төлөөнөө амь насаа зориулагсдын дурсгалын өмнө ирээдүй үеийнхэн хүмүүс та бидний төлөө хүний эгэл жаргалыг мөрөөдсөн амь үрэгдэгсдийн мөрөөдлийг биелүүлэхийг хичээе. Өнөөдөр айл бүрийд, хүн бүрийн сэтгэл зүрхэнд дайнаас буцаж ирээгүй хүмүүсийнхээ мөнхийн ачийг дурсаж байна. Дэлхийн бүх шашны сүм дуганд дэлхийд аж төрдөг бүх хүний хэлээр ачийг дурсаж, амь үрэгдэгсдийн хойноос эмгэнэж байна. Тэр залбирал шашин бүрт өөр гэлээ ч санаа нь нэг: “Бурхан минь, тулалдааны талбарт цусаа асгаруулж, амь насаа өгсөн чиний амь үрэгдсэн боолчууд амгалан тайван нойрсог, тэдний мөнхийн дурсгал оршиг. Тэднийг төрлөөс төрөлд, омгоос омогт дурсана. Мөнхөд дурс!” Нэг минут номхон зогсоно. Улс орон нам гүм болж, аугаа ялалтын төлөөнөө амь насаа өгсөн бүхний дурсгалыг хүндэтгэж байна.