Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 2012 онд Владивосток хотноо Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумд оролцогч орнуудын төр, засгийн газрын тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах хуулинд гарын үсэг зурав. Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр Орос улсын Алс Дорнодын энэ хотыг Ази Номхон далайн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагааны төвийн хувьд хөгжүүлэхээр хуулинд заажээ. Дээд хэмжээний уулзалтад бэлтгэх хөтөлбөрт Русски арал дээр улсын төсвөөр Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалт болох Алс Дорнодын холбооны их сургууль байгуулах юм. Сууц нь газарт орох иргэдэд арлын нөгөө хэсэгт эсвэл эх газар орон сууц олгоно.