Японы Хиросима, Нагасаки хотын дарга нар цөмийн зэвсгээ хураахыг АНУ-д идэвхтэй уриалж байна. Тадатоси Акиба болон Томихиса Тауэ нар өчигдөр Вашингтонд Төрийн департаментад очиж, 1945 оны 8-р сард америкийн цэргийн нисэх хүчин атомын бөмбөг хаясан хоёр хотод очих урилгыг ерөнхийлөгч Барак Обамад дамжуулжээ. АНУ-ын ерөнхийлөгч бөмбөгдөлтийн үр дагаврыг нүдээрээ үзвэл, цөмийн зэвсэггүй дэлхий цогцлуулах шаардлагатай болохыг илүү ухаарна гэж хоёр хотын дарга тэмдэглэв. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев нарын 7-р сарын эхэнд Москва хотод болох уулзалтын гол сэдэв стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай байна.