Орос орон даяар их ялалтын ёслолын арга хэмжээ болж байна. Санкт-Петербург хотын Ордоны талбайд 3500 цэргийн албан хаагчийн парад болов. Өөр нэг баатар хот Волгоградад “Мамаев курган” дурсгалын цогцолбор, Баатаруудын өргөн чөлөөний мөнхий галд цэцэг өргөлөө. Доод Новгородод анх удаа цэргийн техник үзүүллээ. Воронеж хотод дайны жилүүдийн зэвсгийн үзэсгэлэн нээсэн байна. Екатеринбург хотод Ялалтын баярын үеэр рок хамтлагийн наадам болов. Чита хотод хамгийн сүүлийн үеийн техник бүхий Сибирийн хамгийн том парад боллоо. Владивосток хотод болсон тэнгисийн цэргийн парадад Орос улсын Номхон далайн флотын гол баазад байгаа америкийн пуужингийн хэрэх онгоц оролцов. Чеченьд өнөөдөр 2004 оны 5-р сарын 9-нд террористуудын гарт үрэгдсэн тус бүгд найрамдах улсын анхны ерөнхийлөгч Ахмат Кадыровын дурсгалыг хүндэтгэж байна.