Фашизмыг ялсан өдөр бол хамгийн сайхан баярын нэг юм. Дэлхийн дийлэнх олонхи хүмүүс түүнийг ариун нандин баяр хэмээн үздэг. Хүн төрөлхтнийг фашизмын үхлийн аюулаас ангижруулсан хүмүүсийн гавьяаг мөн өдөр зүй ёсоор хүндэтгэж байна. Дэвшилт хүчин нацист Герман болон түүний холбоотон хань хамсаатнуудыг бут ниргэснээрээ харгис зэрлэг үзлийг ялсан юм. Эцэст ялалт гариг дэлхийн амгалан тайван урт удаан амьдралыг хангаж, ард түмнүүдийн аж төрөх эрхийг хамгаалсан юм. Энэ нь хэтрүүлэг огт бишээ. Фашистуудын дэгдээсэн дайн үнэхээр амь мэнд үлдэхийн төлөө дайн болсон. Энэ нь юуны түрүүнд европын улс орон ард түмнүүдэд хамаатай байсан. Тухайлбал чех, польш, орос, украин, белорус болон балтын орнуудын ард түмнүүдийг дурдаж болно. Нацистууд эдгээр улс ард тумнийг устгахаар төлөвлөсөн билээ. Эд бүхнийг ахин дурдавал зохино. Юу гэвэл өнгөрсөн дайны түүхийг гуйвуулахыг сүүлийн үед шаргуу оролдож байна. Ерөнхийлөгч Дмитрий Медведев ялалтын баярын өмнөх дүрс бичлэгийн блогтоо үүнд анхаарал хандуулан ярихдаа, “Одоо түүхийн баримтыг гуйвуулах хэрэг явдал олонтаа болж байна. Ийнхүү оролдлого илүү хэрцгий түрэмгий болсон. Түүхийн үнэнийг хамгаалах шаардлага гарсан. Саяхан болтол үнэмлэхүй унэн байсан баримтуудыг ахин арга буюу нотлох боллоо. Шившигт оролдлого зэвүүцэл төрүүлж байна. Үнэнийг хамгаалах нь бас амаргүй үйл хэрэг гэв. Фашизмыг бут ниргэхэд шийдвэрлэх хувь нэмэр оруулсан хуучин ЗХУ-ын орон зайд ч, түүхийг гуйвуулахыг оролддог. Гүржэд их ялалтыг умартлаа. Эстони, Латвийн эрх баригчид гитлерийн Гаерманы талд байлдсан Ваффен-ЭС ЭС анги нэгтгэлийн урван тэрслэгчдэд талархаж байна. Баруун Украинд зөвлөлтийн дайчдын хөшөөг ялалтын ойн баяраар бузарлаж татан буулгаж, Галичина ЭС ЭС дивизийг сайрхан магтаж байна. Ийн ажиллагааг эрүүл ухааныг дормжилсон хэрэг гэхээс өөр аргагүй. Энэ нь эрх чөлөөний төлөө амь үрэгдэгсдийн дурсгал болон эдүүгээ амьд мэнд байгаа зөвлөлтийн армийн ахмадуудыг басамжилсан хэрэг юм. Үүнийг зөвтгөж огт болохгүй. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Кремльд өчигдөр хэлсэн үгэндээ, ЗСБНХУ-аас дэлхийн 2-р дайнд ялалт байгуулахад шийдвэрлэх хувь нэмэр оруулсныг эргэлзээтэй болгохыг хэзээ ч хүлцэхгүй гэж батлан илэрхийлэв.