Москвад өнөөдөр болсон цэргийн парадад оросын байлдааны шинэ загварын техникийг харууллаа. Алсын зайд байгаа байг устгах, байг оновчтой устгах зэрэг үзүүлэлтээр дэлхийд өөр хаана ч байхгүй С-400 зенитийн пуужингийн цогцолбор, “Искандер”, “Тополь” пуужингийн цогцолбор Улаан талбайгаар өнгөрлөө. Очиход хамгийн төвөгтэй нутагт цэргүүдийг хүргэх “Бар” явган цэргийн хуягт машиныг үзэгчид анх удаа харсан юм. Улаан талбай дээгүүр байлдааны 69 нисэх онгоц, нисдэг тэрэг нисч өнгөрсөн байна. Тухайлбал Өдрийн ямар ч үед зүг чигээ барагцаалж, газардах чадалтай “Шөнийн ангуучин” нисдэг тэрэг, Ан-124 “Руслан” дэлхийн хамгийн хүнд тээврийн нисэх онгоц, Ту-95 болон Ту-160 стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц, “Оросын гүн”, “Стрижки” зэрэг уран нисэгчдийн баг парадыг өндөрлөллөө.