Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев дэлхийн хоёрдугаар дайны фашизмыг ялсан Ялалтыг “бүх ард түмэнд том сургамж” хэмээн нэрлэв. Энэ өнөө ч чухал юм. Тэр дундаа цэргийн ажиллагаанд явж байгаа хүмүүст чухал хэмээн төрийн тургүүн гитлерийн Германыг ялсны 64 жилийн ойн цэргийн парадын үеэр үг хэлэхдээ ийнхүү тэмдэглэв. Олон улсын хууль эрхийн хэм хэмжээг мөрдөж байгаа тэр газар аюулгүй байх нь гарцаагүй гэж Д.Медведев тэмдэглэв. Орос улс олон улсын аюулгүй байдлын шинэ систем байгуулах санаачилга гаргав. Оросын иргэдийн эсрэг дурын халдлагыг зохих ёсоор таслан зогсоож, Орос улсын ирээдүй тайван байна гэж ерөнхийлөгч мэдэгдэв.