0Москвагийн Кремлийн музейн үзэсгэлэн бямба гаригт Вашингтонд нээгдэнэ. Үзэсгэлэнгийн ихэнх үзмэрийг анх удаа хилээр гаргаж, гадаадын үзэсгэлэнд тавьж байна. Парадын зэвсэг, морьны тоног, үнэт чулуугаар хийсэн эдлэл, алтан чимэглэл, гоёмсог даавуу, үнэртэй усны алтадсан сав зэрэг турк, османы удирдагчдын энэ бүх бэлгийг хааны ордонд хэрэглэж байсан юм. 16-17-р зууны нэхмэлийн урлагийн гайхалтай бүтээлүүд болох Перс давуугаар Орос улсад оёсон адууны нөмрөгийг хааны морьт парадад ашиглаж байжээ.