Украины прогресс социалист нам, “Орос эвсэл” нам, “Крымийн орос нийгэмлэг” олон нийтийн хөдөлгөөн орос хэлийг украин хэлтэй эн тэнцүү төрийн статустай болгох тухай бүх нийтийн санал хураалт явуулахын төлөө байна. Хоёр намын удирдагчид холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурав. Украинд орос хэл ашиглах хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байна. Хоёр хэлийн үндсэн дээр энэ ялгаварлан гадуурхалыг арилгах боломжтой гэж баримт бичигт дурджээ.