Гүржийн сөрөг хүчнийхэн парламентын дарга Давид Бакразе нарын ерөнхийлөгч Михаил Саакашвилтэй уулзах тухай яриа хэлэлцээ Тбилист үр дүнгүй болж өнгөрлөө. Сөрөг хүчнийхэн юуны өмнө ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас өмнө явуулах, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөө, янз бүрийн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэх зэрэг бусад асуудлыг хэлэлцэхийг санал болгож байна. Өнөөдөр ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрохыг шаардаж 24 цагийн турш эсэргүүцлийн аян явуулж байгаа Гүржийн сөрөг хүчнийхэн Тбилисийн гудамжаар жагсаал цуглаан хийж, парламентын байрны урд цуглаан хийх бодолтой байна.