Эстонид суугаа Орос улсын элчин сайд Николай Успенский ЗХУ-ын баатар Арнольд Мерид “хүндэтгэлийн тэмдэг” одонг нэхэн олголоо. Мери 3-р сарын 27-нд 89 настайдаа хүнд өвчнөөр нас баржээ. Тэрээр 1941 оны 7-р сард Псковский мужийн Порхов хотын штабын корпусыг хамгаалж баатар цол хүртсэн байна. Мериг амьдралын сүүлчийн мөчид Эстонийн төр засаг тус бүгд найрамдах улсын энгийн хүн амыг хоморголон устгасан хэрэгт оролцсон хэмээн буруутгаж, шүүхээр мөрдөн мөшгиж байсан юм. Ахмад дайчинд зүй бус хандаж буйд эгдүүцэж байгаагаа Орос улс нэг бус удаа илэрхийлсэн билээ.