0Дэлхийн хамгийн том георгийн тууз Москвад ялалтын баярын өмнөхөн бий боллоо. Нийслэлийн оюутнууд түүнийг өөрснөө оёж баатар хотдоо бэлэглэжээ. Цэргийн гавьяаны бэлэгдэл болох 10 метр хар улбар шар судалтай тууз 5-р сарын 9-нд ялалтын баярын арга хэмжээ дуустал хотыг чимэнэ. Ялалтын ер бусын бэлэгдэл Варшавын засмал замаас хотод орох уулзвар дээр төмөр бетонд бичсэн нийслэлийн нэрийн үсэгт том тууз уяжээ. Туузыг М үсэг дээр боосон байна. Энэ замыг сонгож авсан нь тохиолдлын хэрэг бишээ. Фашистууд чухам энэ замаар нийслэл хотод цөмрөн орох төлөвлөгөөтэй байсан. Ийм хоёр өнгөт тууз оросын бусад хот болон ТУХН-ийн гишүүн бусад улсын хотуудын нэр бичсэн самбарыг 5-р сарын 9-ний өмнө чимэнэ. Арга хэмжээг санаачилсан «Залуу Гварди» хөдөлгөөний идэвхтнууд эх орны их дайны түүхийн хуудастай холбоотой хотод орох газарт георгийн тууз 5-р сарны 9 гэхэд бий болгох шинэ уламжлалын үндэс тавих бодолтой байна. «Туухэн дурсгалгүй их ард тумэн байдаггүй. Георгийн тууз бол ахмадуудыг хүндэтгэх, байлдааны талбарт амь үрэгдэгсдийг хүндэтгэх, ар талд ажилласан болон 1945 онд ялалт байгуулахад тусалсан хүмүүст талархал илэрхийлэх арга хэмжээ юм» гэж “Нэгдсэн Орос улс” намын залуу гвардийн улс төрийн зөвлөлийн гишүүн Андрей Татаринов хэлээд, “Бидний өвөг дээдэс зэвсэг барин байлдаж, эх орны их дайныг давсан. Өвөг эцэг маань тэртээх дайны үед төрж өссөн юм. Эцэг эхчүүд энэ ойн үнэ цэнэ, ач холбогдолыг бидэнд ойлгуулж байна. Санан дурсаж үнэлж хундэтгэх нь өнөө үеийнхний үүрэг юм. Өвөг дээдсийн гавьяа бол бидний ялалт мөн. Энэ нь өнөө хойч үеийнхний чиг баримжаа болох ЕС суртахууны унэ цэнэт зүйл юм гэлээ. Георгийн тууз зүүх уламжлал Орост Их ялалтын 60 жилийн ойн баярын өмнө бий болсон. Арга хэмжээ аяндаа бий боллоо. Тэр «Бидний ялалт» интернет төслөөр эхэлсэн үе үеийнхний яриа хэлцээний үргэлжлэл болно. Тэр үед 800 мянга гаруй хар улбар шар тууз түгээжээ. Харин өнгөрсөн оны 5-р сард зөвхөн Москвад 4 сая тууз түгээсэн байна. Эдүүгээ дэлхийн 50 гаруй улс дэлхийн 2-р дайны үед фашизмын эсрэг тэмцэлд амь үрэгдэгсдийн дурсгалыг хундэтгэх Георгийн тууз» олон улсын дурсгалын арга хэмжээнд оролцож байна. Георгийн 45 сая гаруй туузыг дөрвөн жилд түгээжээ. Дэлхий даяар сая сая хүн туузыг хувцас, цүнх, машиныхаа антенд зүүснээрээ ахмад дайчдад талархал илэрхийлж, хүн төрөлөхтний түүхэнд хамгийн аймшигт дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж алдар гавьяагаар нь бахархаж байгаагаа харуулж байна.


0Дайны хар цагаан өдрийн мэдээ зураг харанхуй танхимыг гэрэлтүүлж байна. «Ялалтын туг» баримтат кино үзүүлж байна. 1945 оны 5-р сарын нэгэн… Дэлгэцнээ зөвлөлтийн цэргийн хорооны тагнуулч Егоров, Кантария нар ЗСБНХУ-ын төрийн далбааны улаан хувилбарыг ялагдсан рейхстаг дээр мандуулж байна. Энэ нь албан ёсны хувилбар юм. Түүхэн үйл явдал бүх лавлах бичиг, нэвтэрхий толь бичигт бичигдсэн. Гэвч эдүүгээ тэртээх дайнаас хойш 64 жил өнгөрсөн үед ч Ялалтын туг зарим нэг нууцаа хадгалсаар байна. Улаан туг бусдаас түрүүн хэн мандуулсан бэ? Нандин тугийг одоо хаана хадгалж байна вэ? Эх орны их дайны ахмад, Ялалтын тугийн ерөнхий даамал Аркадий Николаевич Дементьев энэ тухай “Оросын дуу хоолой” радио станцын сонсогчдод мэдээллээ, “Рейхстагийн төлөө цуст ширүүн байлдаан хэдэн өдөр үргэлжлэв. Сталин ялалтын туг тамгын газры нь байшин дээр мандуулах тушаал өгснийг мэдэж байв. Фашизмын сүүлчийн цайзны хамгаалалтыг хэд дахин бэхжүүлэв. “Манай маш олон дайчин рейхстагийн төлөө амьсгаа хураатлаа байлдсан” гэж Аркадий Дементьев сэтгэл зовнин ярив. Энэ нь бодит баримтыг дурдах төдий хэрэг бишээ. Аркадий Николаевич 17 настайдаа хүнд зэвүүн 1943 онд их бууч болсон учир жинхэнэ байлдаан юу гэдгийг сайн мэдэнэ. “Долоон дивиз рейхстагийг дайран давшласан. Улаан тугийг байсан зүйлээр өөрснөө хийсэн” гэж тэрээр залуучуудтай уулзах үеэрээ мэдээлээд, “Тугийг гараараа хийсэн. Энэ нь нууц хэрэг огт бишээ. Өнөөгийн ялалтын тугийг Берлиний нэгэн мухлагаас авсан германы материалаар хийсэн. Зураач Бунтов алх хадуур таван хошуу зурж, юу ч бичээгүй байсан” гэлээ. Ялалтын тугийн даамналын ярьснаар бол ахмад Маковын командласан буудагчдын 79 –р корпусын дайчин Минин, Бобров, Загитов, Лисиминенко нар Ялалтын туг германы парламент дээр мандуулсан. Эдгээр дайчин л Ялалтын туг 1945 оны 4-р сарын 30-нд бусдаас түрүүн мандуулав. Ялалтын анхны туг рейхстагийн хамгийн өндөр баримал Ялалтын дагины баримал дээр мандуулсан юм. Дараа нь зоригтой хэдэн дайчин тэдний дотор дэслэгч Сорокин бас тэгсэн. Харин Алексей Берест, Михаил Егоров, Мелитон Кантария нарын мандуулсан Кутузовын одонт Идрицкийн буучдын дивизийн туг 4 дэх нь боллоо. Түүнийг германы рейхстагийн дээврийн зүүн талд 1945 оны 5-р сарын 1- ний өглөөний гурван цаг болж байхад мандуулсан билээ. Рейхстагийн дээврийг дайсны хүнд буугаар шөнө буудсаны улмаас шилэн бөмбөгөр орой, ялалтын эхний гурван тугийг устгажээ. Харин дээрх туг үлдсэн юм. Дайсны их буучид түүнийг харж чадсангүй. Чухамхуу мөн улаан туг ялалтын тугийн хувьд түүхэнд бичигдсэн юм. Байлдаанаас хойш Ялалтын туг байгуулсныг дүрсэлсэн киноны явдал бол бодит баримтаас огт өөр найруулагчийн сэтгэлгээний явдал юм гэж ахмад дайчин үзэж байна. Харин Ялалтын тугийн цаашдын намтар гэгч тов тодорхой байна. Энэ тугийг 1945 оны ялалтын парадаас хойш нэг удаа 1965 онд ялалтын 20 жилийн ойгоор гаргаж барьж жагссан. Эдүүгээ ОХУ-ын ерөнхийлөгчийн захирамжаар л хэрэглэдэг. “Ялалтын туг биднийг нэгтгэж байна” гэсэн лоозон дор түүнийг 1990 онд Белорус, Украинд авч, очсон. Мөн 2003 онд Санкт Петербургт 10 өдөр байсан гэв. Одоо ялалтын жинхэнэ туг нандин үзмэрийн хувьд Зэвсэгт хучний төв музейд хадгалагдаж байна. Түүнийг босоо хадгалж болохгүй. Туг хийсэн даавуу ялзарч болзошгүй. Иймээс түүнийг тусгай цаасаар ороож хэвтээ байрлуулжээ. Мэн 1945 оны 5-р сард хадсан 9 хадаасыг тугийн ишээс гаргав. Хадаас зэврэж давууг гэмтээв. Сүүлийн үед ялалтын тугийг оросын музейн ажилтнуудын саяхны их хурал дээр үзүүллээ. Ерөнхийлөгчийн хорооны хүндэт харуулыг дуудсан гэж Аркадий Николаевич Дементьев хэллээ. Ялалтын тугийн ив ижил хуулбарыг бусад явдалд хэрэглэж байна. Шилэн тавиур дээр байрлуулсан хувилбар тугийг Ялалтын жинхэнэ туг хэмээн хүлээн авч байна. Хувилбар нь одоогоос 64 жилийн тэртээ рейхстаг дээр мандуулсан түүхийн баатарлаг тугийн адил бас хуучирч байна.