Дэлхийн зах зээлд нефтийн үнэ нэлээд нэмэгдлээ. Өнгөрсөн оны 11-р сараас хойш анх удаа нэг баррель нефтийн үнэ 57 доллараас хэтрэв. Манай тоймч Наталья Коваленко эл сэдвийг үргэлжлүүлэн бичихдээ, “Дэлхийн эдийн засгийн хурээнд ерөнхий, нааштай хандлага мэдрэгдсэн явдал нефтийн үнийг сүүлийн хагас жилд их хэмжээнд хүргэхэд нөлөөлсөн. Тухайлбал АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн байдал нэлээд сайжрав. Хятадын байдал ч нэлээд нааштай хөгжиж байна. Үнэт цаасны олон улсын худалдаа идэвхжив. Энэ нь дэлхийн эдийн засгийн байдал тогтворжиж байгаагийн шинж тэмдэг болов уу? ОХУ-ын засгийн газрын дэргэдэх санхүүгийн академийн үнэт цаас, санхүүгийн инжинирингийн тэнхимийн эрхлэгч Борис Рубцов үүнтэй холбогдуулан ярихдаа, “Дэлхийн макроэдийн засгийн хөгжилд өөдрөгөөр хандаж байна. Миний бодоход хямрал туйлдаа хүрээд эдийн засаг аажмаар өрнөн хөгжиж эхэллээ. Харин ямар нэг гэнэтийн хүчин зүйлтэй холбогдон ахин унаж болзошгүй гэж зарим этгээд үзсэн. Үүний хамт нефтийн үнэ ямар болохыг одоо хэлэхэд хэцүү. Одоо нэмэгдэж байна. Үнэ буурахгүй байх гэж манай санхүүгийн шинжээч Борис Рубцов үзэж байна. “Нефтийн үнэ өнгөрсөн онд эрс унасан учраас одоо нэг баррель нефтийн үнэ бодит хэмжээнд хүрч 50 доллараас хэтрэх гэж байна. Одоо нефтийн үнэ нэмэгдсэн нь зүй ёсны хэрэг хэмээн үзэж байна” гэж Борис Рубцов хэллээ. Түүнээс гадна мөн завсар нефтийн эрэлт нэмэгдсэн учир нефть олборлох салбарт оруулах хөрөнгө нэлээд багасав. Ингээд эдийн засаг өрнүүн хөгжиж, хэрэгцээ нэмэгдэвэл нефть шаардагдаж, үнэ нэмэгдэнэ. Өнөөгийн нөхцөлд нэг баррель нефтийн үнэ бараг 70 доллар болох нь бодит шудрага үнэ хэмээн Нефтиэ гадаадад нийлүүлдэг орнууд үзэж байгааг дашрамд дурдая. ОПЕК-ийн орнууд ийн үнэд хүрэх боломжийг Вена хотноо 5-р сарын 28-нд хэлэлцэнэ. Энэ нэгдэл олборлолтыг багасгах тухай шийдвэр гаргахгүй бололтой. Хямрал гарсан нөхцөлд ийн арга хэмжээ авч болохгүй. Ямар байсан ч, ОПЕК үнийн хязгаар тогтоох байх. Тэгвэл үнийг тотмол хэр хэмжээнд байлгах арга хэмжээ шаардлагатай. Орос улсын тухайд нефтийн үнэ нэмэгдэх нь эдийн засгийн хямарлыг аль болох түргэн давахад тус дөхөм үзүүлэх нь мэдээжийн хэрэг. Харин оросын бизнес нефтийн нэмэлт хөрөнгө оруулалтгүйгээр дэлхийн үйлдвэрлэлийн бууралтын уршигтай амжилттай тэмцэж байгааг бодит баримт нотлон харуулав. Банкууд гадаадаас аюултай хэмжээний зээл аваагүй учир нэг баррель нефтийн үнэ 25 долларт хүрч, буурсан ч тайван ажиллана гэж ОХУ-ын Төв банкны тэргүүн дэд дарга Алексей Улюкаев үзэж байна. Гэвч эдийн засгийн ертөнцөд бүх зүйл харилцан холбоотойг мартаж болохгүй. Нефтийн зах зээл валютын зах зээлийн байдалд нөлөөлөв. Москвагийн олон улсын валютын биржийн индекс анх удаа 1000 –аас хэтрэв.