Дэлхийн хамгийн сайхан бүсгүй “Дэлхийн мисс-2008” Ксения Сухинова энэ өдрүүдэд Москва хотноо болох “Евровидение-2009” олон улсын эстрадын дууны уралдаанд оролцогчид, зочдыг нүд гялбам инээмсэглэлээр угтаж байна. Дууны энэ уралдаанд оролцох 42 орныг илтгэсэн төрхтэй Ксениягийн зураг бүхий самбарыг хот даяар тавьжээ. Тэгэхлээр Ксения Сухановын “Мисс Имиж-2005”, “Тюмений мисс”, “Орос улсын мисс”, “Дэлхийн мисс” урт үргэлжлэх цол “Евровидение-2009 уралдааны нүүр царай” цол нэмэгдэж байна. Энэ бүсгүй ийнхүү алдаршисанд дурын поп дуучин од атаархах биз ээ. Гудамжинд түүнийг таних болов уу? гэсэн асуултанд Ксения инээмсэглэн хариулахдаа, “Намайг хэн ч танихгүй, самбар дээр тавьсан зурган дээр би нэг бол шаргал, элгэн хүрэн, хар үстэй зэрэг янз бүрийн төрхтэй байгаа. Тиймээс намайг тэр бүр танихгүй л болов уу.” Орос улс, Европын олон хүмүүс энэ төслийг сонирхож байна. Орос улсад уралдааныг зохион байгуулж, зочдыг нутагтаа хүлээж авах боломж бүрдлээ. Уралдаанд орлцох дуучдын элэгсэг дотно хүлээж авна гэж найдаж байна.
Дэлхийн хамгийн сайхан бүсгүй Сибирийн Нижневартовск хотод 1987 онд төржээ. Ксения “Дэлхийн мисс” тэмцээнд түрүүлсний дараа Сибирь нутгийг нефть, хийгээс гадна гоо бүсгүйчүүлийн нутаг хэмээн нэрлэх болов. Ксенияг хэн хамгийн түрүүнд “хөөрхөн” гэж хэлсэн бол?
“Энэ үгийг би анх хүүхэд байхдаа сонссон. Эх хүн өөрийнх нь охин үр дэлхийн хамгийн сайхан гэж боддог.” Ойр дотны хүмүүс нь ч түүнийг их хайрладаг. “Манай охин их хөөрхөн” гэж Ксениягийн өвөө Александр Косяков ярилаа. “Миний охин сайхан инээмсэглэхээс гадна сайхан үс, галбиртай. Гоо бүсгүй цол хүртэх хувьтай” гэж эмээ нь нэмж хэлэв. Ксения сайхан төрхтэйгөөс гадна ухаалаг бүсгүй юм. Тэрээр дунд сургуульдаа зөвхөн дөрөв, тавын дүн авдаг байжээ. Усан сэлэлт, уран сайхны гимнастик, хөнгөн атлетик зэрэг спортоор хичээллэж, биатлоны дэлхийн аварга болохыг мөрөөддөг байж. Одоо гоо бүсгүй Тюмений нефть хийн их сургуульд электроник, микропроцессорын техник судалж байна. Тэдний ангид 27 хүн сурч байгаагаас ердөө 5 нь эмэгтэй юм. “Дэлхийн мисс”-ийн үүргээ биелүүлж завгүй байгаагаас бүсгүй шалгалтаа хувийн графикаар өгч байна. “Энэ жил сургуулиа дүүргэх нь миний хувьд хамгийн чухал” хэмээн Ксения Сухинова ярьж байна.
“Дэлхийн мисс-2008” тэтмийн эзэн буяны үйлсэд идэвхтэй зүтгэж байна. Одоо дэлхий даяар их аялж, Орос болон дэлхий дахинаа буяны төсөл хэрэгжүүлэхэд их анхаарч байна. Би буяны зорилгоор 14 сая орчим доллар цуглуулсан. Энэ муугүй үр дүн гэж бодож байна” гэж Ксения ярив. Би юуны түрүүнд хүүхдүүдэд тусалж байна. Саяхан Вьетнамд хүүхдийн асрах байр, хэд хэдэн сургууль, эмнэлэг нээхэд оролцсон. Үүнд оролцсондоо баяртай байгаа. Хүмүүсийн нүүрэнд инээмсэглэл тодорч, баярлахыг харахаас илүү шагнал гэж юу байх билээ. Сибирь нутгийн гоо бүсгүй Поинт хувцас загварын тэргүүлэх агентлагийн анхааралд өртөв. Ксения Сухинова өнгөрсөн жил Миланд болсон хувцас загварын үзүүлбэрт оролцсон байна. Ксения энэ бүхнийг хичээлийнхээ хажуугаар яаж амжуулж байгаа нь гайхалтай. Бүсгүй санасандаа хүрдэг, сэтгэлийн тэнхээтэй. Тэр санасан бодсоноо хэрэгжүүлэх нь гарцаагүй. “Хамгийн гол нь чи юу хүсч байгаагаа мэдэх ёстой. Тэгээд энэ зорилгодоо аажмаар хүрэх ёстой” гэж тэр ярьж байна. Бүсгүйн зүрх сэтгэлийг одоохондоо хэн ч эзэмдээгүй байна.