Улсын Дум Владимир Путиныг ОХУ-ын засгийн газрын даргаар томилох тухай шийдвэрийг 2008 оны 5-р сарын 8-нд баталсан юм. Томилогдсноос хойшхи үе засгийн газрын тэргүүнд амаргүй байлаа. Оросын эдийн засаг шинэ засгийн газрыг эмхлэн байгуулснаас хойш хэдэн сар өнгөрсний дараа дэлхийн санхүү-эдийн засгийн хямарлын уршгийг мэдрэв. Владимир Путин сайд нартайгаа хамт эдийн засгийг аврах арга хэмжээ арга буюу яаралтай авсан. Зохисгүй хандлагын нөлөөнд бусдаас түрүүн автсан банкууд болон хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн цогцолбор, машины аж үйлдвэр болон бусад салбарыг аврахыг оролдов. Эдгээр арга хэмжээг засгийн газрын 4-р сард баталсан хямралын эсрэг төлөвлөгөөнд багтаав. Баримт бичиг засгийн газраас мөн завсар явуулсан үйл ажиллагааны гол дүн болов. Учир нь эдийн засгийг тогтворжуулан хөгжүүлэх үндсэн шийдвэр, төлөвлөгөө түүнд орсон төдийгүй баримт бичгийг нийт олонтой нягт хамтран ажиллаж, анх удаа бэлтгэсэн юм. Улс төрийн нам, үйлдвэрчний эвлэл, олон нийтийн байгууллага, бүс нутгийн эрх баригчдын саналууд баримт бичигт тусгалаа олсон. «Росбизнесконсалтинг» агентлагийн магадлан шинжлэх мэдээллийн газрын захирал Александр Яковлев улс оронд тулгарсан сорилыг давахад чиглэсэн засгийн газрын үйл ажиллагааг дүгнэн ярихдаа, “Засгийн газар хямралын уршгийг арилгахыг оролдож, бололцоотой бүх арга хэмжээ авсан” гэж бодож байна. Алдаа гарсан нь мэдээжийн хэрэг. Рублийн ханшийг бууруулах арга хэмжээ тийм их амжилттай болсонгүй. Мөн алт, валютын нөөц эрс багасав. Эдийн засгийг дэмжих хүрээнд банкууд болон оросын хөрөнгийн зах зээлд их хэмжээний хөрөнгө гаргасан явдал олон асуудлыг тавихад хүргэв. Мэдээжээр нөөц сангийн хөрөнгийг юунд, яаж зарцуулсан асуудал эргэлзээ төрүүлсэн. Нөгөө талаас засгийн газар ахар богино хугацаанд шуурхай, буурьтай арга хэмжээ арга буюу авах байсан гэв. Ямартаа ч, Владимир Путин тэргүүтэй засгийн газар хямралын уршгийг амжилттай арилгаж байна. Бусад ихэнх орныг бодоход Оросын эдийн засгийн байдал илүү таатай байна гэж олон улсын шинжээчид дүгнэв. Орос наад захын хохирол хүлээж, хямралаас гарч мэднэ гэж тэд таамнав. Түүнээс гадна Владимир Путин нэг жилийн өмнө өгсөн амлалтаа тууштай биелүүлж байна. Эдгээр нь эдийн засагт ногдох татварыг багасгах, инновацийн салбар ба стратегийн ач холбогдолтой үйлдвэрүүдийг дэмжих, тэтгэврийн хангамжийн шинэчлэлийг боловсруулах, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг амлалт билээ. Одоо ажлаа дуртайяа хийж байна, юу гэвэл түүний дүнгээс их зүйл шалтгаалж байна гэж Владимир Путин хэллээ. Хүмүүсийн аж байдал ялимгүй боловч сайжрах нь миний хувьд хамгийн том шагнал болно гэж еренхий сайд Владимир Путин мэдэгдлээ.