0 Ялалтын баярын өмнөхөн Москва хотноо алтан гургалдай жиргэж байна. Шувуу судлаачид тэднийг ирэх долоо хоногт ирнэ гэж үзэж байсан юм. Москва хотын цэцэрлэгт хүрээлэнгээс гадна Москва орчмын ойд энэ долоо хоногоос алтан гургалдай жиргэж эхэлжээ. Эдгээр шувуу өмнөд Европ, Аравийн хойг, Африкт өвөлжсөний дараа Москвад ирдэг байна. Тавдугаар сарын төгсгөлд уламжлал ёсоор энэ гайхалтай жиргэдэг шувууны тооллого болно. Үүнд хотынхон бүгд оролцох боломжтой.