0Орос улс НАТО-г урьдын адил түнш хэмээн ойлгож байна. Москва-Брюссель дүрс бичлэгийн шууд ярилцлагын үеэр НАТО-д сууга орос улсын төлөөлөгч Дмитрий Рогозин энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр НАТО-ийн дотор “дайны намуудад” үл хамаарах харин эсрэгээр “энх тайван, хамтын ажиллагааны намуудад” хамаарах идэвхтэй хүчин ажиллаж байна. Дэлхий дахинаа ерөнхий аюул заналхийлж байна. Зөвхөн хамтын хүчээр үүний эсрэг тэмцэнэ. Үүнийг үл харгалзавал алсын бодлогогүй хэрэг болно гэж Дмитрий Рогозин тэмдэглэллээ. Брюссельд НАТО-ийн оросын төлөөлөгчийн газар ажиллаж байсан оросын хоёр дипломатчийн итгэмжлэх үнэмлэхийг хүчингүйд тооцсон, Гүржид НАТО-ийн цэргийн сургуулилт явуулсан зэргээс Орос, НАТО-ийн харилцаа сүүлийн өдрүүдэд ээдрэтэй байна.