0Берлиний Трептов цэцэрлэгт хүрээлэнд босгосон чөлөөлөх дайчны хөшөө 60 жил болж байна. Хотыг нуранги дундаас сэргээн босгож байсан тэр үед буюу 1949 оны 5-р сарын 8-нд хөшөөг босгосон даруйд оршин суугчдад шууд таалагдаж, Берлины бэлэг тэмдэг болсон юм. Тэр үеээс хойш нэг гартаа охиныг тэвэрч, фашистын хас тэмдгийг хөлдөө гишгэсэн зөвлөлтийн цэргийн хөшөө дэлхий дахинаа алдаршжээ. Дэлхийн их дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалын цогцолборт хөшөөг босгожээ. Түрүүч Николай Маслов 1945 оны 4-р сард герман охиныг буудалцаанаас авч явсан юм. Түүнээс сэдэвлэн хөшөөг бүтээжээ.