Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев эх орны их дайны жилүүдэд амь үрэгдсэн цэргийн дурсгалыг хүндэтгэв. Ерөнхийлөгч өнөөдөр Москва хотын нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөв. Ёслолд ерөнхий сайд В.Путин, засгийн газрын гишүүд, парламентын удирдагчид, дайны ахмад дайчид оролцов. Д.Медведев өнөөдөр ёслолын уулзалтад оролцож, оросын гурван хотод “цэргийн алдар цуут хот” цол олгох итгэмжлэх үнэмлэх гардуулна. Эх орны дайны түүхийг гуйвуулахыг тэвчиж болохгүй гэж ерөнхийлөгч ээлжит дүрс бичлэгтээ тэмдэглэсэн юм. Тэр дайны аймшигт үнэн мөнийг мэдэхгүй мэт өнгөрч болохгүй нөгөө талаас манай ард түмний байгуулсан гавьяанд эргэлзэхийг хэнд ч зөвшөөрөхгүй гэж ерөнхийлөгч тэмдэглэв.