Орос улсын засгийн газрын тэргүүн В.Путин, Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр нарын 3-р сард болсон яриа хэлэлцээнд тохиролцсоны дагуу 5-р сард Монгол улсад хаврын тариалалт явуулахад 295 трактор, хөрс боловсруулах 170 нэгж тоног төхөөрөмж, үр тариа цэвэрлэгч 300 нэгж техник, 8 мянган тонн буудайн үр, 5 мянган тонн дизель түлш нийлүүлнэ. Өнөөгийн байдлаар “Росагролизинг” “Россельхозбанк” болон Монголын газар тариаланг дэмжих сан 25 сая долларын дээр дурдсан зүйлсийг нийлүүлэхээр тохиролцлоо. Хөдөө аж ахуйн техникийн эхний хэсгийг 5-р сарын 10-нд Орос улсаас Монгол Улсад нийлүүлнэ. Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн дараагийн хэсгийг 5-р сарын 12-30-нд хүргэнэ.