Нацист Германыг дарсан аугаа Ялалтын баярын өмнө Орос улсад дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд фашизмын дарах тэмцэлд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна. Улс орон даяар янз бүрийн хөшөө дурсгалд цэцэг өргөх, шинэ хөшөө дурсгалыг нээж байна. Ялалтын 64 жилийн ойн баярын өмнө дайнд амь үрэгдсэн хэдэн сая хүнд Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хүндэтгэл үзүүлэв.  Төрийн тэргүүн Александровскийн цэцэрлэгт хүрээлэнгийн Кремлийн хананы урд орших нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөлөө. Ёслолд Засгийн газрын тэргүүн В.Путин, оросын парламентын хоёр танхимын дарга, бусад албаны хүмүүс оролцов. Хүн төрлөхтний түүхэнд хамгийн их цус урсгасан дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн “нэг минут номхон зогсов”. Манай сурвалжлагч Михаил Куракин үйл явдлыг газраас нь сурвалжилж байна.  Ахмад дайчдын байгууллага, олон нийтийн хөдөлгөөн, хүүхэд, залуучуудын байгууллагын төлөөлөгчид өнөөдөр энд ирнэ. Кремлийн хананы урд орших нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө ердийн хөшөө дурсгал биш юм. Москва орчимд фашистуудыг бут ниргэсэн 25 жилийн ойгоор 1966 оны 12-р сард нийслэлийг хамгаалагчдын нэгийг энд оршуулжээ.  Цаг хугацааг эргүүлэх аргагүй. Бид дайн болсон үеээс улам холдож байна. Дайныг нүдээр үзсэн, түүнд оролцсон хүмүүс улам цөөрсөөр байна. Орос улсын ерөнхийлөгч Ялалтын баярын өмнө өөрийн блогт тавьсан дүрс бичлэгт үүнд анхаарал хандуулжээ. Түүхийг гуйвуулах оролдлого улам ширүүн, түрэмгий болж байгаад тэр түгшиж байгаагаа илэрхийлсэн байна. Тиймээс дайны жинхэнэ мөн чанарыг дурсан санах нь чухал бөгөөд энэ мэдлэгээ хойч үедээ дамжуулах ёстой. “Бид дайны аймшигтай үнэн мөнийг нүдээ аниад өнгөрөх ёсгүй. Нөгөө талаас хэн боловч манай ард түмний ялалтад эргэлзэхийг зөвшөөрөхгүй” гэж Д.Медведев тэмдэглэв. Дайны тухай түүхэн дурсамжийг одоогоор дунд үеийг бүрдүүлж байгаа хүмүүс үр хүүхэд, ач зээ нартаа дамжуулна. Энэ дурсамж байсан тохиолдолд Ялалтын баяр оросын ард түмний хувьд агуу баяруудын нэг байна. Учир нь энэ баяр ертөнцийг тэр дундаа Европын ард түмнийг фашизмын хүрэн тахлаас чөлөөлсөн ач холбогдолтой. Үүнд Орос улс шийдвэрлэх хувь нэмэр оруулсан билээ.